Сүүлийн долоо хоногт халдварын тохиолдол буурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-02-22 10:25:23

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр өнгөрсөн долоо хоногт гарсан коронавирусний халдварын тохиолдол өмнөх мөн үеийнхээс 18,3 хувиар буурчээ. Уг халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй байна. Сүүлийн долоо хоногт халдварын 303 тохиолдол батлагдсан бөгөөд аймгийн хэмжээнд 13781 иргэн халдвар аваад байгаа юм.

Коронвирусний халдварын 86,1 хувь хавьтлаас, 1,3 хувь зөөвөрлөгдсөн байна. Харин халдварын 12,5 хувийн эх үүсвэр нь тодорхойгүй байна.

Холбоотой мэдээ