Буурын хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-02-21 16:34:07

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Чойр хот буюу Сүмбэр суманд таван хошуу малын нэг болсон тэмээн сүргийн эцэг нэгэн буурын хөшөө бий.

Загвар хийц ур сайтай энэхүү сүрлэг буурын хөшөөг хэдэн онд хэн урласан нь тодорхойгүй гэх мэдээллийг албаныхан өглөө.

Албаны эх сурвалжийн  мэдээлснээр багцаагаар 1960 оны үед нэгэн уран бүтээлчийн гараар бүтээгджээ. Тэмээн сүргийн сүр хүч, манлай болсон буурын хөшөөг хэн урлаж бүтээсэн талаарх мэдээллийг мэдэх хүн байвал аймгийн Соёл урлагийн газарт мэдээлж болох юм.

 

Холбоотой мэдээ