ШӨХТГ-аас Дархан-Уул аймагт ажиллах орон тоо батлагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн эрхийг хамгаалах мэргэжилтнийг сонгон шалгаруулж ажилд авахаар болжээ.
Нэгдүгээр сард бүтэц, орон тоо нь батлагдсан
бөгөөд өнгөрсөн долоо хоногоос бүртгэл эхэлсэн аж. Аймгийн ЗДТГ-т очиж
бүртгүүлэх бөгөөд албан
тушаалд тавигдах тусгай шаардлагын тухайд: Бакалавр ба түүнээс дээш боловсролын
зэрэгтэй байх,
Эрх зүйч
,эдийн засаг, бизнесийн удирдлага, санхүү, хүнс үйлдвэрлэлт, хүнсний чанар,
аюулгүй байдал, статистик, маркетинг, зар сурталчилгааны чиглэлийн
мэргэжилтэй байх ажээ. Ажлын дадлага туршлагын тухайд туслах түшмэлийн албан тушаалд
ажилласан бол давуу тал болно. Ур чадварын тухайд дүн шинжилгээ хийх, асуудал
шийдвэрлэх, багаар ажиллах. Сонирхсон иргэд бүртгэл, шалгалтын талаарх дэлгэрэнгүй
мэдээллийг 70371212 дугаараас
лавлах болон аймгийн
ЗДТГ-ын 312 тоот ирж бүртгүүлэх боломжтой.