“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” сар гаруйн хугацаанд 2392 иргэнд үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-22 10:16:44

Сэлэнгэ аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь нээлтээ хийснээс хойшхи сар гаруйн хугацаанд нийт 2392 иргэнд үйлчилсэн байна.

Сэлэнгэ аймгийн удирдлагуудын зүгээс Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор шинээр ашиглалтанд орсон Худалдааны төвийн байрандаа “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулан үйлчилгээ үзүүлэх бодлогыг барьсан юм.

Уг төвийн үйлчилгээний танхимд байгууллагуудын Мэдээллийн самбар, Хөдөлмөрийн биржболон хэлтэс агентлагийн мэдээллийг цахим хэлбэрээр байрлуулан иргэдэд мэдээлэл өгч байна. Мөн тус төвд “Иргэн таныг сонсож байна” нээлттэй утсыг ажиллуулан иргэдэд зөвлөмж, мэдээлэл өгөхийн зэрэгцээ иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа ажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ