Ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-13 13:49:12
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан бүрхүүл тогтжээ.
Тус аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж байгаагаар Булган суманд 6см, Гурвантэс, Ноён суманд 5см, Хүрмэнд 4см цас оржээ. Мөн Даланзадгадад 3см, Баяндалай, Баян-Овоо, Ноён, Сэврэй, Мандал-Овоо, Ханбогд, Цогт-Овоод 2см, Манлай суманд 1см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Энэ сарын 12-ны 8.00 цагаас 13-ны 8.00 цаг хүртэлх хугацаанд Даланзадгад 2.2мм, Ноён, Ханбогд, Гурвантэс суманд 2.0мм, Булган 1.4мм, Баяндалай 0.3мм, Баян-Овоо, Номгон 0.2мм, Сэврэй, Мандал-Овоо, Хүрмэн суманд 0.0мм цас орсон байна.
Холбоотой мэдээ