БОЭТ-ийг “Цагаан арслан” цомоор шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн ИТХ-ын тэргүүн дээд шагнал “Цагаан арслан” цомоор БОЭТ-ийг шагналаа.
Тус төв нь цар тахлын үед шуурхай ажиллахын зэрэгцээ тоног төхөөрөмжөө сайжруулж орон нутагтаа хийж байгаагүй мэс заслыг хийж, цаг захиалах, мэдээлэл түгээх үйлчилгээгээ цахимжуулсан юм. Мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн дэмжих төв”-ийг байгуулж байна. Өнгөрсөн 2021 онд Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт улс болон орон нутгийн төсвөөс багагүй хөрөнгө оруулалт хийж "Ковид-19" цар тахлын үед яаралтай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулсан юм.