Коронавируст халдварын 2057 тохиолдол батлагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2022-01-29 11:03:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2 057 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 


ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 1 129 нь Улаанбаатарт, 928 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 142 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.


Өнөөдрийн байдлаар 10 554 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 913 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд  оноштой 106 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүн 56 915 байгаа аж.


Холбоотой мэдээ