Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг хоёрдугаарт жагслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-27 12:27:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгаа-ны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг танилцууллаа. 

Аймгуудын хөгжил, өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн нийт 180 шалгуур үзүүлэлтээр тооцон гаргадаг.

Орхон аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр 9 жил дараалан тэргүүлсэн ч энэ жил хоёрдугаарт жагслаа. Үүнд засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгүүдийн оноо буурсан нь нөлөөлжээ. Энэ жил өрсөлдөх чадварын үнэлгээгээр Дорноговь аймаг 100 оноогоор анх удаа тэргүүлсэн бол Орхон аймаг 99.90, Дархан Уул аймаг 96.10 оноогоор удаалжээ. 

Мөн аймаг тус бүрээр нь харвал Орхон аймгийн оноо 0.1, Увс аймгийн оноо 3.9, Завхан аймгийн оноо 1.3-аар тус тус буурсан байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад аймгуудын өрсөлдөх чадварын дундаж 8 оноогоор өссөн үзүүлэлт гарчээ.

 

 

Холбоотой мэдээ