Халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, чиглэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-01-20 16:26:13

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын тархалт ихэсч байгаатай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.

Коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор вакцины нэмэлт тунд иргэдийг хамруулах ажлыг бүх шатанд зохион байгуулах, “Ковид-19”, томуу болон томуу төст өвчний тархалт, эмнэлгийн ачаалал ихсэх нөхцөлийг бодитоор тооцож, бэлтгэл бэлэн байдлыг бүх шатанд хангахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Албан байгууллагуудад коронавируст халдварын тархалтаас шалтгаалж хүний нөөцийн дутагдалд орохоос урьдчилан сэргийлж зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, цахимаар болон зайнаас ажиллуулах, ээлжийн хуваарьт оруулах, эрсдэлт бүлгийг халдвараас сэргийлэх арга хэмжээ авахыг даалгасан байна.

Тус аймагт шинэ он гарснаас хойш  нэгдүгээр сарын 13-ны байдлаар  157 тохиолдол батлагдаад байна.

Холбоотой мэдээ