ХАҮТ-ын тэргүүнээр аймгийн засаг даргыг батламжиллаа

ОРОН НУТАГТ | Хэнтий
odontungalag@montsame.mn
2022-01-19 22:13:25
Хэнтий /МОНЦАМЭ/ Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Хэнтий аймаг дахь салбарын дарга Д.Батболд, тэргүүлэгч Д.Даваасүрэн нар өнөөдөр аймгийн Засаг даргатай албан уулзалт хийж, түүнийг танхимын Ерөнхийлөгчөөр батламжилсан батламжийг гардууллаа.
ХАҮТ-аас аймгийн Засаг даргыг танхимын ерөнхийлөгчөөр батламжилдаг уламжлал тогтоод 10 гаруй жил болжээ. Анх аймгийн Засаг дарга асан С.Жаргалыг тус танхимын ерөнхийлөгчөөр батламжилж байсныг Д.Батболд дурдлаа. Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийн орчин нөхцөлийг сайжруулах, бизнес эрхлэгчдээ дэмжих зэрэг олон давуу талтайг тэрбээр онцоллоо.
Холбоотой мэдээ