Боловсролын салбарын 500 гаруй алба хаагчид цахим сургалтад хамрагдав

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-01-19 17:15:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Банхар арт терапи" төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн 16 цэцэрлэг, 15 Ерөнхий боловсролын сургуулийн 500 гаруй багш, албан хаагчид цахим сургалтад хамрагдлаа. Сургалтаар: 

-Ажлын байранд стресс бууруулах

-Үе тэнгийхний дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийг хэрхэн таньж мэдэх

-Хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэх нь

-Хүүхэдтэй ажиллах Япон улсын сайн туршлага сэдвээр мэдлэг, чадвараа дээшлүүлэв. Сургалтыг Говь-Алтай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ж.Амгаланбаатар нээж, амжилт хүслээ. 

Сургалтыг Говь-Алтай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон "Банхар арт" төслөөс хамтран зохион байгууллаа хэмээн холбогдох албанаас мэдээлэв. Түүнчлэн өнөөдрийн сургалтад хамрагдаж чадаагүй багш нарт маргааш дахин зохион байгуулах ажээ.


Холбоотой мэдээ