Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга сургалт болж байна

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-01-18 15:56:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга сургалт зохион байгуулж байна.

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар сумдын Засаг дарга, Засаг даргын орлогч, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд болон сумдын төсөвт байгууллагын удирдлагуудад 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн танилцуулга сургалт болж байна. Сургалтаар уг хуулийн танилцуулга, хамрах хүрээ, мөрдөх эрэмбэ, өөрчлөлт орсон эрх зүйн актууд, хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор өөрчлөгдөж буй дүрэм, журам, актуудын талаар мэдээлэл хүргэж буй аж.

Энэхүү сургалтын нээлтэд аймгийн удирдлагууд оролцож, сумдын төлөөлөгчдөд хандан цаг үеийн асуудал болон коронавируст халдварын нөхцөл байдлыг мэдээлж, дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар үүрэг чиглэл өглөө хэмээн ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ