Жаргалант сумын ӨЭМТ-ийг өргөтгөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-17 19:40:07
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвийг өргөтгөлөө. 

Өргөтгөлийн хэсэгт амбулатори, өдрийн эмчилгээ, яаралтай тусламж үйлчилгээний хэсэг ажиллана. Мөн шүдний кабинет ч нээсэн байна. Тус сум 3500 гаруй хүн амтай ч Эрдэнэт хотоос 30 км-ийн зайтай бөгөөд иргэд эрүүл мэндийн хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээ болон хэвтэн эмчлүүлэхдээ Баян-Өндөр сумын эмнэлгийг зорьдог байсан юм. Тэгвэл шинэ өргөтгөл ашиглалтад орсноор хэвтэн эмчлүүлэх боломж бүрдэж байна.

Шинэ өргөтгөлийн нээлтийн үеэр ЭМЯ-наас 53 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шүдний кабинет, улсын төсвийн 118 сая төгрөгөөр лабораторийн тоног төхөөрөмж өгснийг аймгийн удирдлагууд сумын ӨЭМТ-ийн эмч нарт гардуулан өглөө.

 

 

Холбоотой мэдээ