Хөвсгөл нуурт 40-50 см өргөн хар хил гарчээ

ОРОН НУТАГТ | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2022-01-17 17:17:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын Мэргэний рашааны үзүүрээс Өвөр давхар, Ар давхар, Жанхай чиглэлд 40-50 см-ийн өргөнтэй хар хил гарсан байна.

Мөн Мэргэнээс дээшээ Сомо хадны чиглэлд 50 см-ийн өргөнтэй хар хил гарч, Сомо хаднаас Живаагийн чиглэлд жижиг жижиг хэмжээтэй хар хил ихээр үүсжээ.  


Хар хил гэдэг нь мөс хоёр тийш хагарч ус ил гарсан хэсгийг хэлдэг. Үүссэн хар хилний мөсний бяцралт ихтэй, нуурын эргээс 100 м-ийн зайтай захалж хил хөдөлсөн байна. Иймд иргэд та бүхнийг мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.


Холбоотой мэдээ