Анхны жилдээ ажиллаж буй багш нар тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-13 21:06:20

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Анхны жилдээ ажиллаж буй залуу багш нар тангараг өргөлөө.

Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас анхны жилдээ ажиллаж буй багш нарт зориулсан чиглүүлэх сургалтыг нэгдүгээр сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтын зорилго нь анхны жилдээ ажиллаж буй багш нарт боловсролын болон хүүхдийн эрхтэй холбоотой хууль тогтоомж, багшийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх, багш нарын хүүхэдтэй ажиллах арга зүйг дээшлүүлэхэд чиглэсэн байна.

Уг сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн 63 багш, сургуулийн өмнөх боловсролын 36 багш хамрагдаж, багшийн тангаргаа өргөлөө хэмээн холбогдох албанаас мэдээлэв.

Холбоотой мэдээ