Орхон аймагт өнгөрсөн онд цахим сүлжээнд үйлдэгдсэн 67 хэрэг бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-12 13:18:16
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж 2021 онд аймгийн хэмжээнд үйлдэгдсэн  гэмт хэрэг, зөрчил, шалтгаан нөхцөлийн талаар хэлэлцлээ.

Өнгөрсөн онд аймгийн Цагдаагийн газарт цахим сүлжээнд үйлдэгдсэн 67, цахим сүлжээнд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 2 хэрэг бүртгэгджээ.

Тухайлбал, цахим сүлжээнд зээл олгоно гэсэн зар байршуулж иргэдээс урьдчилгаа төлбөр авах, ажилд оруулж өгөх нэрийдлээр их хэмжээний мөнгө луйвардах, бусдын фэйсбүүк хаяг ашиглан залилан хийсэн хэрэг бүртгэгдсэн байна. Тиймээс өөрийн цахим хаягийн аюулгүй байдлыг хангах, баталгаагүй зарын дагуу бараа, үйлчилгээ худалдан авахгүй байхыг Цагдаагийн газраас анхаарууллаа.

Орхон аймагт өнгөрсөн онд 504 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 198, залилах 95, хулгайлах 78 хэрэг гарсан байна. 

Холбоотой мэдээ