Монголын дугуйн холбооны 2022 оны тэмцээнүүдийн хуваарь гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-11 13:24:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дугуйн холбоо /МБХ/-ны Удирдах зөвлөл хуралдаж 2022 оны уралдаан тэмцээнүүдийн хуваарь болон төсвийг хэлэлцэж эцсийн байдлаар баталлаа.


Энэ жил МБАТ-ний спартакиадтай бөгөөд тов одоогоор гараагүй байгаа тул бага зэргийн өөрчлөлт орох юм байна. Мөн “Ковид-19” цар тахлын хорио хүндрэл гарахгүй бол товлосон тэмцээнүүдийг хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөжээ.


Мөн салбар холбоо, байгууллага, клубүүд өөрийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахыг хүсвэл хуваарьт заасан өдрүүдээс сонгон авч МДХ-нд албан ёсоор мэдэгдэх шаардлагатай юм байна.





Холбоотой мэдээ