“Алтан үсгийн баяр” 20 дахь жилдээ болж өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-16 13:09:48

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Одоогоос хорин жилийн өмнө буюу 2001-2002 оны хичээлийн жилд анх удаа Монгол бичгийн сургалтын чанарыг эрчимжүүлж, сайжруулах зорилгоор зохион байгуулж эхэлсэн “Алтан үсгийн баяр” үндэсний босоо бичгийн уралдааныг 20 дахь жилдээ амжилттай явуулж дууслаа. 

Цар тахлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулсан уг уралдаан энэ удаад бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд хоёр үе шаттай болсон аж. Эхний шатанд 10488 сурагч, хоёрдугаар шатанд 23 сургуулийн 202 сурагч цахимаар уншиж, бичиж авъяас чадвараа сорьжээ. Монгол хэл, бичгийн соёлын өвийг хамгаалах, сурагчдын үндэсний бичгийн хэрэглээг нэмэдүүлэх, чөлөөтэй унших чадварыг хөгжүүлж, дэмжих зорилготой “Алтан үсгийн баяр”-ын шагнал гардуулах үйл ажиллагаа "Оюуны-Ирээдүй" цогцолбор сургуульд боллоо. Уг үйл ажиллагаанд санаачлагч БСУГ-ын МХУЗ-ын мэргэжилтэн Д.Оюунбилэг МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, МУСГЗ Б.Элбэгзаяа, БСУГ-ын дарга С.Галбадрах болон ЕБС-ийн МХУЗ-ын багш, сурагчид оролцлоо.

Үндэсний бичгийг дэлгэрүүлэхэд чиглэсэн энэхүү үйл ажиллагаанд урилгаар оролцсон МУСГЗ, “Хүмүүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа хэлэхдээ: "Энэхүү баярыг 20 жилийн турш тасралтгүй зохион байгуулж ирсэн. Хойч ирээдүй болсон хүүхэд багачууд, багшийн хөдөлмөрийг бодитоор үнэлдэг "Алтан үсгийн баяр" сайхан болж байна. Манай сонин олон жил хамтарч мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж ирсэн. Үндэсний бичиг үсгээ дэлгэрүүлэх, хүүхэд багачуудад сургах, хэрэглэн хамгаалах ариун үйлсэд Дархан-Уул аймаг ямагт манлайлж ирсэн. Түүний нэгэн тод илрэл нь өнөөдрийн үйл ажиллагаа юм" гэв.

Түүнчлэн хэл, соёлыг хэрэглэж байж хамгаалах дархлаа тогтоодог. Тийм ч учраас нэгэн үед мартагдах дөхсөн үндэсний бичгээ хэрэглээнд түлхүү нэвтрүүлж, хамгаалах үйлсийг эхлүүлсэн маань хүн бүрийн хүсэн хүлээдэг уралдаан, баяр болсонд талархалтай байна гэж санаачлагч БСУГ- МХУЗ-ын мэргэжилтэн Д.Оюунбилэг онцолж байлаа.

Арван мянга гаруй сурагч оролцсоноос анги тус бүрээс таван байр эзлүүлсэн бол ерөнхий ивээн тэтгэгчийн шагналаар 48, багш нарын нэрэмжит шагналаар 42 сурагч тодорчээ.

Хорь дахь удаагийн “Алтан үсгийн баяр”-ын Ерөнхий ивээн тэтгэгчээр Л.Цолмонгэрэл захиралтай “Монос Дархан” ХХК, Б.Энхтуяа захиралтай, “Энхийн тун” ХХК, Солонгос улсад суралцаж буй Дархан сумын 15 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Д.Давааням болон бусад ААНБ, иргэд ивээн тэтгэж оролцжээ.

 

БАГА АНГИЙН “ ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ” СУРАГЧИД

Cургууль

Овог

Нэр

Анги

Хичээлзаадагбагш

 

1

Оюуны-Ирээдүй

Энхбаяр

Мишээл

3..6

Ц.Эрдэнэбилэг

2

Оюуны-Ирээдүй

Мягмаржав

Бат-Итгэл

5..10

Мөнх-Од

3

9-рсургууль

Эрхэмбаярын

Мөнх-Эрдэнэ

5б

Л. Ариунтуяа

4

1-рсургууль

Тайван

Амгаланбаатар

5б

Б.Болортуяа

5

Оюуны-Ирээдүй

Мягмаржав

Бат-Ерөөл

5..10

Мөнх-Од

 

  

VI АНГИЙН “ ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ” СУРАГЧИД

Cургууль

Овог

Нэр

Анги

Хичээлзаадагбагш

 

1

22-рсургууль

Адьяа

Анударь

6а

Г.Бурмаа

2

16-рсургууль

Отгонбаяр

Энхболор

6Г

Бу.Нямсүрэн

3

Оюуны-Ирээдүй

Энхжаргал

Үүрийнцолмон

6..11

Ш.Түмэндэмбэрэл

4

19-рсургууль

Бат-Амгалан

Амирлан

6а

Ж. Ундармаа

5

15-рсургууль

Алтанцоож

Болортунгалаг

6д

Д. Оюунгэрэл

6

2-рсургууль

Шинэбаатар

Болормаа

6а

М.Уугантуяа

 

VII  АНГИЙН “ ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ” СУРАГЧИД

Cургууль

Овог

Нэр

Анги

Хичээлзаадагбагш

 

1

Оюуны-Ирээдүй

Ууганбаатар

Алтан

7..6

Д.Амарсайхан

2

16-рсургууль

Ганбаатар

Буянхишиг

7Б

Ц.Хишигжаргал

3

Оюуны-Ирээдүй

Содномдорж

Наранжаргал

7..4

Ц.Буянхишиг

4

15-рсургууль

Алтанцоож

Тунгалагтамир

7б

Б. Нансалмаа

5

22-рсургууль

Батхүү

Бямбаноров

7а

Г.Бурмаа

6

Оюуны-Ирээдүй

Баярсайхан

Намуунзаяа

7..3

Г.Лхагвадулам

 

                        VIII  АНГИЙН “ ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ” СУРАГЧИД

Cургууль

Овог

Нэр

Анги

Хичээлзаадагбагш

 

1

18-рсургууль

Дамдин

Анударь

8Г

Д.Мягмарсүрэн

2

22-рсургууль

Ганзориг

Тэлмэн

8а

Г.Бурмаа

3

"Од" цогцолбор

Батхишиг

Энхжин

8б

Х.Одхүү

4

Оюуны-Ирээдүй

Эрдэнэбаатар

Төгстөгөлдөр

8..4

Н.Отгон

5

Цайхун

Батсайхан

Энхгэрэлт

8а

Г.Хэрлэн

6

"Од" цогцолбор

Батхишиг

Хулан

8а

М.Саруулзаяа

 

XI  АНГИЙН “ ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ” СУРАГЧИД

1

Оюуны-Ирээдүй

Хишигдалай

Гэрэлт-Од

11..3

Б.Бүдрагчаа

2

2-рсургууль

Үүрцайх

Болор-Эрдэнэ

11a

Ө.Болортуяа

3

Оюуны-Ирээдүй

Чинбат

Уранчимэг

11..5

Д.Амарсайхан

4

ДарханЭмпати

Батсайхан

Дэлгэрмаа

11а

Б.Бумдарь

5

Оюуны-Ирээдүй

Лхагвадорж

Энхжин

11..7

Р.Хандмаа

6

4-рсургууль

Бадамцэцэг

Алтантуяа

11б

Л.Өлзийбаяр

 

XII АНГИЙН “ ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ” СУРАГЧИД

Cургууль

Овог

Нэр

Анги

Хичээл заадаг багш

1

ТИС

Бөхчулуун

Анужин

12а

Х.Хишигжаргал

2

Оюуны-Ирээдүй

Дашжаргал

Цэвэлмаа

12..5

Ц.Буянхишиг

3

16-рсургууль

Сүхтулга

Бүрэнжаргал

12Б

Ц.Хорлоо

4

Монгол-Оюу

Сэлэнгэ

Мичидмарал

12-1

Т.Дэлгэр

5

"Од" цогцолбор

Уртнасан

Ариунзаяа

12в

Г.Нямзаяа

6

9-рсургууль

Алдан

Бердгүль

12а

Д. Уранчимэг

Холбоотой мэдээ