Нэмэлт тунгийн хамрагдалт улсын дунджаас илүү байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-12-08 15:20:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалтыг 13 байнгын цэг, 15 явуулын цэгээр зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар хамрагдалт нэгдүгээр тун 96%, хоёрдугаар тун 92.6%, нэмэлт буюу гуравдугаар тун 50%-тай байна. Нэмэлт тунгийн дархлаажуулалт улсын дундажтай харьцуулахад 9,6%-иар илүү байна.

Сумдаас Асгат, Халзан, Онгон сум хамгийн өндөр буюу 60 хувийн ирцтэй бусад сум доод тал нь 40 хувьтай байна. Ерөнхийдөө дархлаажуулалтын хамрагдалт аймгийн хэмжээнд сайн байгаа ч илүү идэвхжүүлэх шаардлагатай гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Тус аймгийн хэмжээнд 12-оос дээш насны 46671 иргэн дархлаажуулалтад хамрагдах ёстой. Сүүлийн 24 цагт халдварын 11 тохиолдол шинээр нэмэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 13873 болов. 

Холбоотой мэдээ