Хүндийг өргөлтийн тамирчид Ташкент хотноо ДАШТ-д оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-08 09:46:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчид Узбекистаны Ташкент хотноо насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.


Энэ удаагийн ДАШТ 12 дугаар сарын 5-15-ны хооронд үргэлжлэх бөгөөд 137 улсын 800 орчим тамирчин оролцож байгаа аж. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Ц.Батзаяа нар тамирчидтайгаа хамт явжээ.


Багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад 55 кг-ын жинд Э.Энхтамир, 81 кг-д М.Анхцэцэг, +81 кг-д Э.Билэгсайхан нар хүчээ сорих юм.


Монголын хүндийг өргөлтийн спортын баг тамирчид ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд хоёуланг нь “Алдар” спорт хороо, “Эрхэт Монгол” группийн тамирчин М.Анхцэцэг 2017, 2019 оны ДАШТ-ээс хүртсэн билээ.



Холбоотой мэдээ