Багийн Засаг дарга нар номын дуу сонслоо

ОРОН НУТАГТ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-04 21:27:09

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт хийлээ. Сургалтаар статистикийн мэдээллийн нэгдсэн сан, түүний хэрэглээ, статистикийн салбарын хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаа, хүн амын өрхийн мэдээллийн сангийн заавар ашиглалт, программын талаар цогц мэдээллийг өгчээ.

Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, ЗДТГ-ын дарга Г.Болоррдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, оролцогчдод ажлын амжилт хүслээ. Шинээр сонгогдсон төрийн анхан шатны байгууллагын удирдлагууд ийнхүү номын дуу сонссон нь үр дүнтэй ажил боллоо.

Холбоотой мэдээ