Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлж хурц чимэг хүртлээ

ОРОН НУТАГТ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-12-04 18:32:50

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100 жилийн ой, Чойр хотын 30, Сүмбэр сум үүсгэн байгуулсны 90 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмын цол олгох барилдаан энэ оны 11 дүгээр сарын 30-нд аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд боллоо.

Барилдаанд 128 бөх уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Сүмбэр сумын харьяат “Мана баганат констракшн” ХХК-ийн бөх, аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлж аймгийн хурц арслан болжээ. Харин Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн нэмэх начин О.Жавхланбаяр үзүүрлэж аймгийн заан цол тус тус хүртсэн байна.

Шөвгийн дөрөвт Сүмбэр сумын харьяат, Хилчин спорт хороо, “Тэс Сүмбэр” ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Сүмбэр сумын харьяат, “Чойр хайрхан” ХХК-ийн бөх, аймгийн арслан Б.Гончигтавхай нар шалгарч чимэг нэмсэн аж.

"Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил Говьсүмбэр аймаг баяр наадмаа зохион байгуулаагүй бөгөөд зөвхөн цол олгох барилдааныг л зохион байгуулсан нь энэ юм. 

Холбоотой мэдээ