2022 оны төсвийн төслийг өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-11-25 17:18:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа.

Ирэх онд орон нутгийн төсвийн эх үүсвэрийг 36.3 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн байна. Үүнээс 21,7 тэрбум төгрөгийг улсын төсвийн санхүүгийн дэмжлэгээр, 3.3 тэрбум төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлэх татварын болон татварын бус орлогоор, 1.2 тэрбум төгрөгийг аймгийн төсөвт сумын төсвөөс төвлөрүүлэх орлогоор, 8.4 тэрбум төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн санд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох орлогын шилжүүлгээр, 1.2 тэрбум төгрөгийг аймгийн төсвийн урьд оны үлдэгдлээс, 287.4 сая төгрөгийг төсвийн байгууллагуудын өөрийн орлогоор бүрдүүлэхээр төсөл боловсруулжээ.

12 дугаар сарын 1-ний өдөр хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар тус төсвийн төслийг хэлэлцэн батлах юм.

Холбоотой мэдээ