Шилдэг дасгалжуулагчийн “Алтан бөмбөг” шагналыг С.Эрдэнэ-Очирт гардуулав

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-11-25 14:24:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос оны шилдгүүдээ тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг өнгөрсөн жил “Ковид-19” цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан.


Иймд шилдгээр тодорсон зарим хүн шагналаа албан ёсоор гардаж аваагүй байв. Оны шилдэг дасгалжуулагч болсон С.Эрдэнэ-Очирын  шагналыг улс тунхагласны 97 жилийн ойг тохиолдуулан МҮОХ-ны байранд өнөөдөр гардууллаа. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нар уг шагшалыг гардуулав.


С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн удирдсан “Унаганууд” баг сүүлийн 7 жил дараалан футзаалны УАШТ-д түрүүлсэн билээ.


Мөн энэ үеэр Монголын хөл бөмбөгийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа зарим хүнийг МҮОХ-ны дээд шагналаар урамшууллаа.


МҮОХ-ны Олимпын алдар одонгоор шилдэг дасгалжуулагчаар тодорсон С.Эрдэнэ-Очирыг, МҮОХ-ны Алтан медаль”-иар Азийн хөл бөмбөгийн холбооны А зэрэглэлийн дасгалжуулагч Б.Гарьдмагнай, Монгол Улсаас анхлан Азийн хөл бөмбөгийн холбооны элит эмэгтэй туслах шүүгч болсон Ө.Батцэцэг нарыг шагнав.





Холбоотой мэдээ