Хивэг 17.500 төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-11-22 18:57:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны харъяа “Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр нийслэлд Таван шар болон автотээврийн шалган нэвтрүүлэх 22-ын товчооны орчим өнөөдөр ногоон өвс боодол 8000 төгрөг, будаа 50 кг нь 50.000 төгрөгийн үнэтэй байна. Овъёсны ногоон тэжээл 8000 төгрөг, будааны ногоон тэжээл 8000-10.000 төгрөг байна. Хивэг 25 кг нь 17.500 төгрөг, “Алтан тариа” ХК-ийн хивэг 25 кг нь 18.000 төгрөг, улаанбуудай 50 кг нь 40.000 төгрөг, тэжээлийн будаа 40 кг нь 30.000 төгрөгийн тус тус үнэ ханштай байна.




Нийслэлийн “Хүчит шонхор-Дэнжийн мянга”-ын захад ямааны малчдаас авах бөөний үнэ кг нь 5000-6300 төгрөг, жижиглэнгийн үнээр ястай нь кг нь 7500-7800 төгрөг, цул нь 8500-9200 төгрөг байна. Хонины мах бөөний үнэ кг нь 6000-7800 төгрөг, жижиглэнгээр 8000-9000 төгрөг, цул нь 9000-10.500 төгрөгийн үнэр худалдаж байна.

Үхрийн мах бөөний үнээр кг нь 8000-9500 төгрөг, ястай нь 10.000-12.000 төгрөг, цул нь 12.000-14.000 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах бөөний үнээр 4500-7000 төгрөг, ястай нь 9000 төгрөг, цул нь кг нь 9500 төгрөг байна.




Түүхий эдийн “Эмээлт” захад ямааны арьс 30.000-38.000 төгрөг, ноолуур кг нь 80.000 төгрөг, ноос 1500-2000 төгрөг, нэхий өлөнтэйгөө 5000 төгрөг байна. Амьд малын үнэ:

  • Эм ямаа 120.000 төгрөг,
  • Эр ямаа 180.000 төгрөг,
  • Эм хонь 150.000 төгрөг,
  • Эр хонь 230.000 төгрөг,
  • Үхэр 1.2-1.8 сая төгрөг,
  • Адуу 800.000-1.2 сая төгрөгийн үнэтэй байна. 



Холбоотой мэдээ