Баяр наадмын өдрүүдэд Алтанбулагаас бусад хилийн боомт ажиллахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-08 15:32:12

Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-тай хил залгаа боомтууд амрах юм.Тодруулбал, Дорнод аймаг дахь Баянхошуу боомт 7 дугаар сарын 11-15-ыг хүртэл, Хавиргын хилийн боомт 7 дугаар сарын 9-нөөс 18-ыг хүртэл ажиллахгүй юм байна.

Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн автозамын боомт 11-15-ны хооронд амрах бол төмөр зам нээлттэй байх нь. Харин ОХУ руу гардаг Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомт баярын өдрүүдэд ажиллах гэнэ.

Б.Туяа

Холбоотой мэдээ