“Ачит Ихт” ХХК 20 дугаар сургуулийн химийн танхимыг иж бүрэн тохижуулж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-10-20 21:39:47
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Ачит Ихт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 20 дугаар сургуулийн химийн танхимыг тохижуулж өглөө.  

Нийт 45 сая төгрөгөөр химийн лабораторийн иж бүрэн төхөөрөмж суурилуулсан байна. Танхим хүлээлцэх ёслолд тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат оролцсон юм. Энэ үеэр 11 дүгээр ангийн сурагчидтай хамтран ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Ачит Ихт компанийн үйлдвэрийн захирал И.Батболд нар химийн хичээлийн туршилт явууллаа.

Д.Мөнхбат хэлэхдээ, Бидний үед химийн хичээлийг судлахад спиртэн дэн, лакмусын цааснаас хэтэрдэггүй байж. Өнөөдөр сурагчид орчин үеийн танхимтай болсонд маш их баярлаж байна. Хичээлийн багаж, багшийн самбар, нөөтбүүк гээд нэрлэвэл олон зүйл байна. Энэ танхимаас Эрдэнэтийн нэрийг өндөрт гаргасан ирээдүйн алдартай химич, эмч нар, "Ачит Ихт" компанийн ирээдүйн боловсон хүчин төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Боловсролд хөрөнгө оруулалт хийсэн тус компанийн хамт олонд талархал илэрхийлье гэсэн юм.

 

 

Холбоотой мэдээ