Хээрийн түймэр унтраагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-07 11:05:21

Дорнод аймгийн Халхгол  сумын Ялалт багийн “Замын худаг”, “Бор толгой”, Ташгай багийн “Өндөр хүрээ”, “Цайдам”, “Тамсаг” хэмээх газарт энэ сарын 4-нд гарсан хээрийн түймэр одоог хүртэл унтраагүй байна.

Түймрийг унтраахаар  аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, орон нутгийн 21 иргэн, Матад сумын газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 45 ажилчин ажиллаж байна. Дээрх түймэр унтраагүй байхад зэргэлдээ Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг “Вангийн цагаан уул” гэдэг газар мөн хээрийн түймэр өчигдөр гарч аймгийн Онцгой байдлын алба хаагчид нутгийн иргэдтэй ажиллаж байна. Мөн Баянтүмэн  сумын Жаргалант багийн нутаг “Зүүн гол” гэдэг газар зургааны өдөр гарсан түймэр ч унтраагүй байна. Сүүлийн өдрүүдэд хэт халалтаас үүдэж хээрийн түймэр ихсэх хандлагатай байна.  

Б.Туяа

Холбоотой мэдээ