Төрийн өмчийн сургуулиудыг илүүтэй сонгож байна

Орон нутагт | Дорнод
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-07 11:03:11

Их дээд сургуульд элсэгчид төрийн өмчийн сургуулиудыг илүүтэй сонгож байна.

Дорнод Их сургууль дээр энэ сарын 4-9-ний өдөр хуваарь сонголж болох юм. Аймгийн хувьд энэ жил 936 хүүхэд ЭЕШ өгсөнөөс 705 хүүхэд Дорнодоос хуваарь авахаар бүртгүүлжээ. Одоогоор 300 гаруй хүүхэд суралцахыг хүссэн сургуулийнхаа хуваарийг авчээ. Төгсөгчид анагаах ухаан, СУИС, Боловсролын Их сургууль, Дорнод их сургууль зэрэг төрийн өмчит сургуулиудыг сонгож байгаа талаар бүртгэгчид ярьж байлаа. Хуваарийн хувьд бүх сургуулийнх хангалттай байгаа гэнэ.   

Б.Туяа

Холбоотой мэдээ