Португалийн шигшээ баг финалд үлдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-07-07 10:52:24

ПАРИС. /Anadolu/. Португалийн хөлбөмбөгийн шигшээ баг өчигдөр “Stade de Lyon” цэнгэлдэх хүрээлэнд Уэльсийн шигшээ багтай тоглож, 2:0 харьцаатай ялснаар “Евро-2016” тэмцээний финалд үлдлээ. Португали шувтаргын тоглолтод энэ тэмцээнийг нутагтаа зохион байгуулж байгаа Франц, дэлхийн аварга Германы шигшээ багийн аль хожсонтой нь учраа таарах юм.

Тоглолтын эхний үед Португали, Уэльсийн аль аль нь гоол оруулсангүй. Тоглолтын 50 дахь минутад Португалийн шигшээ багийн ахлагч Криштиану Роналду мөргөж эхний гоолыг оруулсан байна. Үүнээс гурван минутын дараа Роналдугийн цохисон бөмбөгөнд Нани хүрч гоол оруулснаар португаличууд 2:0 харьцаагаар хожлоо.

Финалд тоглох хоёрдахь баг өнөө шөнө Марсель хотод болох тоглолтын дараа тодорно.

Португалийн шигшээ баг “Евро-2004” тэмцээний финалд Грект 1:0 харьцаатай хожигдож мөнгөн медаль хүртэл байсан билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ