Хорьдолын давааг нээлээ

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2021-10-15 15:13:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт цас их орсны улмаас Хорьдолын давааны зам хаагдсан. Даваан дээрх цасны зузаан 2 метрээс өндөр байсан бөгөөд техник хэрэгсэл явах боломжгүй учраас хүрз малтуураар цасыг ухаж, зөөж давааг нээсэн байна.