Японы эрх баригч намын шинэ дарга хоёр дахь шатны санал хураалтаар тодрохоор боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /TASS/. Японы эрх баригч Либерал-ардчилсан намын (ЛАН) шинэ дарга өнөөдөр болсон эхний шатны санал хураалтаар тодорсонгүй. Токио хотын зочид буудалд явагдаж буй санал хураалтыг намын цахим хуудсаар шууд дамжуулж байна.
Эрх баригч намаас сонгогдсон парламентын 382 гишүүн болон мөн тооны жирийн гишүүдийн саналыг тоолсны дараа Гадаад хэргийн сайд асан Кишида Фүмио 764 саналаас 256-г нь авсан байна. Харин Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд асан Коно Таро 255 санал авч, хоёр дахь шатны санал хураалтад Кишида Фүмиотой өрсөлдөхөөр болжээ.
Хоёр дахь шатны санал хураалтыг шууд явуулах боловч шинэ дүрмийн дагуу эрх баригч намын 382 депутат оролцож, намын бүс нутгийн байгууллагуудын 47 төлөөлөгч, муж бүрээс нэг хүн саналаа өгнө.