ӨНӨӨДӨР: Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-09-28 07:48:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 28-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Дэлхийн банкнаас жилд хоёр удаа шинэчлэн гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулах цахим хэвлэлийн хурал болно. Утас: 70078207, 99778587

10.00 цагт Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев, Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану нар Монголын эдийн засгийн төлөвийг цахимаар танилцуулна. Утас: 70078207, 99778587

10.00 цагт “Русский дом”-д Монгол-Орос дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй хөдөө аж ахуйн, замын машин, тоног төхөөрөмжийн төрөлжсөн “Спецмаш-2021” үзэсгэлэн үргэлжилнэ. Утас: 99049074, 99190746, 80465680

Холбоотой мэдээ