Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-18 11:45:17

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. "Зөв бүхний эхлэл-Зөв хандлагаас" сэдэвт сумдын "Хүүхдийн төлөө зөвлөл", "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт, "Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо"-ны үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд: 

Тус аймгийн Дэлгэр, Эрдэнэ, Чандмань, Бигэр, Халиун, Цээл, Алтай,  Бугат, Төгрөг, Шарга сумын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд инновац нэвтрүүлэх нь" аяны хүрээнд хамтарсан багийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, урьдчилан сэргийлэх ажилд шинэ санал санаачилга дэвшүүлэн, үр дүн гаргаж ажиллахад зөвлөгөө зөвлөмж өгч байгаа ажээ.

Мөн сумдын "Хүүхдийн төлөө зөвлөл"-ийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, "Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо"-ны үйл ажиллагааг сурталчлан, гэмт хэрэг, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүхэг чиглэл өгч ажиллалаа хэмээн ГБХЗХГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ