Баян-Өлгий аймагт эрүүл бүсээс мал оруулахыг зөвшөөрөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-17 18:33:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

1.Үндэсний бөхийн барилдаан, сур харвааны тэмцээнийг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахгүй. 

2.Малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тус аймгийн Дэлүүн, Булган сум болон Ховд аймаг, зүүн аймгуудаас бусад эрүүл бүсээс /Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, г.м./ мал оруулж ирэхийг зөвшөөрөв. Гэхдээ зөвхөн машинаар тээвэрлэнэ.

3.Албан байгууллагууд нэгдсэн зугаалга зохион байгуулахыг хориглов.

4.Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж хурим найр зохион байгуулах тухай үйлчилгээний газруудын саналыг дэмжсэнгүй.  

Холбоотой мэдээ