Халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулж тусгай тасаг нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-09-17 17:32:09
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Орхон аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 76 тохиолдол бүртгэгдлээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 6 иргэний биеийн байдал маш хүнд байна гэж ЭМГ-аас мэдээлэв. Жирэмсэн болон хүүхдүүд халдвар авах нь нэмэгдсэн тул БОЭТ-д төрөх эмэгтэйчүүдэд зориулж тусгай тасаг гаргаж эмчилгээ хийж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс өнөөдрийн байдлаар  62 нь  хүүхэд,  34 нь жирэмсэн эмэгтэйчүүд байна. 

Холбоотой мэдээ