Төвийн дулаанд холбогдох боломжтой газруудыг судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-09-13 15:29:40
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж, өрх бүрт хашаандаа таатай амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас “Хашаандаа хаус” дэд хөтөлбөрийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байна.

Үүний хүрээнд 2019 онд 78 өрхөд, 2020 онд 62, 2021 онд 28 айл өрхийг дулааны шугамд холбох техникийн нөхцөлийг олгосон байна. Тухайлбал, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Булаг, Цагаанчулуут багт Ус,дулаан хуваарилах төвийг барьсан нь гэр хорооллын зарим хэсэгт дулааны шугамд холбогдох боломж бүрдэж байна.

Харин энэ жил Рашаант, Уртын гол, Дэнж багт шинээр УДХТ барихаар техникийн нөхцөл, зураг төсвийг нь холбогдох байгууллагууд нь гаргаад байгаа ажээ.

Цаашид гэр хорооллын багуудад төвлөрсөн инженерийн шугам сүлжээ байгуулах газрыг судлан сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлэх ажлыг улам эрчимжүүлэх гэнэ.  

Холбоотой мэдээ