Барилгын хайрга, дайрганы үйлдвэр ашиглалтад орлоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-09-06 13:55:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт барилгын хайрга, дайрганы үйлдвэр шинээр ашиглалтад орлоо. Тус аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт хайрга дайрганы бутлуур ялгалтыг стандартын дагуу ялгаж нийлүүлэх үйлдвэрийг “Булган Базальт“ ХХК нээсэн байна.

          - Нийтдээ гурван төрлөөр хайргыг ялгаж нийлүүлэх юм. Үйлдвэр цагт 40-50 шоо метр бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай. Барилгын материалын үнэ өссөн өнөө үед Булган, Орхон аймгийн барилгын аж ахуйн нэгжүүдэд чанартай бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх зорилго тавьж байна гэж “Булган базальт” ХХК-ийн захирал Э.Үүрийнгэгээ ярилаа.

Холбоотой мэдээ