Шороон шуурганд гэр нь нурсан малчид өрхүүдэд гэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-08-23 13:56:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрөөс “Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих төсөл”-ийг Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай аймагт хэрэгжүүлж байна.

Өнгөрөгч хавар байгалийн гамшигт үзэгдэл багагүй нүүрлэж, хүчтэй шороон шуурганы улмаас олон айл өрх орон гэргүй үлдсэн. Эдгээр айл өрхүүдэд гэр олгох, мөнгөн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Энэ хүрээнд Өвөрхангай аймгаас 12 өрхөд өргөө цагаан гэр, 104 өрхөд тус бүр  50 долларын үнэ бүхий эрүүл ахуйн багц олгож, 70 өрхөд 100 доллартай тэнцэхүйц мөнгөн тусламж үзүүллээ. Шороон шуурганы улмаас амссан хохирлын хэмжээ, өрхийн орлого, амжиргааны түвшин, ам бүлийн тоог харгалзан энэхүү тусламжийг олгож байгаа юм.

Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай аймгийн удирдлагуудын хамтаар дээрх тусламжийн барааг гардуулаад байна.  

Холбоотой мэдээ