Сүхбаатар суманд короновирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-19 22:08:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймаг  сүүлийн 24 цагийн мэдээллээр 189 сорьцод PCR шинжилгээ хийхэд 123 эерэг тохиолдол батлагдаж нийт тохиолдол 4012 боллоо. Дээрх батлагдсан тохиолдлын 46 нь аймгийн төв Сүхбаатар суманд байна. Бусад Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Бугант, Жавхлант, Зүүнбүрэн, Мандал, Түнхэл, Орхонтуул, Рашаант, Сайхан, Түшиг, Хүдэр, Цагааннуурт тус тус батлагдлаа.

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 20 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Мөн өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдсэн иргэдээс дөрвөн хүн эдгэрч эрүүл болсон байна. Дээрх хугацаанд батлагдсан нийт тохиолдлоос жирэмсэн эх 9, 0-17 насны хүүхэд 48 хэвтэн эмчлүүлж байна.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 10 тасагт 279 батлагдсан тохиолдол, 22 ойрын хавьтал, хүнд долоо, хүндэвтэр 16 тохиолдол тус тус эмчилгээ, хяналтад эмчлэгдэж байна.

Мөн 14 суманд 235 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байна.

Холбоотой мэдээ