“Хөгжилд хамтдаа Сүхбаатарчууд-2124” зорилтот төсөл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-18 15:17:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын төлөвлөгөөнд “Хөгжилд хамтдаа Сүхбаатарчууд-2124” зорилтот төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Энэхүү төслийн хүрээнд Сүхбаатар сумандаа үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж иргэдийг олон нийтэд сурталчлах, мөн тэдний үйл ажиллагааг дэмжих зорилготой аж. Уг төслийн хүрээнд тухайн аж ахуйн нэгжүүд, иргэдийнхээ үйл ажиллагааны танилцуулга видео бэлтгэж өгөх, цахим сэтгүүл гаргах. Мөн олон нийт цахимд сурталчлах гэх зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэх аж. Тус төсөлд хамрагдах боломж иргэн аж ахуйн нэгж хэн бүхэнд нээлттэй юм байна. Төслийн хүрээнд эхний гарааг Сүхбаатар суманд үйл ажиллагаагаа нээгээд удаагүй байгаа хувцас загварын “Эмма” салоныг сонгожээ. Уг төслийг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг Ч.Энхтүвшин захиралтай “Содон мэдрэмж” ХХК хамтхан хэрэгжүүлж байгаа ажээ.

Холбоотой мэдээ