Аймгийн хэмжээнд 245 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт сүүлийн 24
цагт 179 сорьцод PCR шинжилгээ хийхэд 59 эерэг тохиолдол
батлагдлаа. Эдгээрийн
32 нь аймгийн төв Сүхбаатар суманд бусад тохиолдлууд нь Алтанбулаг,
Баруунбүрэн, Ерөө, Жавхлант, Сайхан, Түшиг, Хушаат, Цагааннуур суманд тус тус
батлагджээ.
Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан
тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж
тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд аж. Сүүлийн 24
цагт аймгийн хэмжээнд 25
хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Мөн гэрийн хяналтад эмчлэгдэж байсан иргэдээс 26 нь эдгэрч биеийн байдал
хэвийн болсон аж. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын тасагт 245 батлагдсан тохиолдол, 18 ойрын хавьтал хамт байна. Мөн 11 суманд 164 тохиолдол өрх болон сум,
тосгоны ЭМТ-ийн хяналтанд эмчлэгдэж байна.
Эдгээр тохиолдлоос жирэмсэн дөрөв, 0-17 насны 43 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол нэн хүнд дөрөв, хүнд гурав, хүндэвтэр 17 тохиолдол тус тус эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.