Сэлэнгэ аймагт нийт халдварласан тохиолдол 3522 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-10 17:36:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагийн мэдээллээр 41 тохиолдол нэмж батлагдан нийт халдварласан тохиолдол 3522 боллоо.  

Нэмж бүртгэгдсэн дээрх 41 тохиолдлын 22 нь аймгийн төв Сүхбаатар суманд бусад нь Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, мандал, Хэрх тосгонд байгаа аж.

Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд юм. Мөн сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 72 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 12 тасагт 235 батлагдсан тохиолдол, 21 ойрын хавьтал хамт байна. Мөн 7 суманд 140 иргэн өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтанд эмчлэгдэж байгаа аж. Эдгээр тохиолдлоос жирэмсэн эх дөрөв, 0-17 насны 14 хүүхэд, нэн хүнд гурав, хүнд дөрөв, хүндэвтэр 14 иргэн тус тус эмчлэгдэж байна хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ