Сэлэнгэ аймагт хавсарсан хүнд өвчний улмаас нэг хүн нас барлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт сүүлийн 24
цагт 217 сорьцод PCR шинжилгээ хийхэд 47 эерэг тохиолдол
батлагдлаа. Энэ хугацаанд
тус аймагт хавсарсан хүнд өвчний улмаас ковидоор өвдсөн нэг хүн нас барж, нийт
нас баралт 8 болжээ.
Тус батлагдсан 47
тохиолдол Сүхбаатар, Алтанбулаг, Баянгол, Ерөө, Бугант,
Мандал, Түнхэл, Орхон, Сайхан, Түшиг, Хүдэр, Шаамар, Дулаанхаанд тус тус батлагдсан
байна. Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан
тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж
тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд юм. Сүүлийн 24
цагт аймгийн хэмжээнд 64
хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Аймгийн
хэмжээнд батлагдсан нийт тохиолдлоос жирэмсэн эх хоёр, 0-17 насны 52 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус тасагт
нэн хүнд хоёр, хүнд зургаа, хүндэвтэр 14 тохиолдол
тус тус эмчлэгдэж байна гэж
аймгийн ЭМГ-аас мэдээллээ.