Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 4.4 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-02 17:46:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 5,064,747,278.61 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: 55 компанийн 4.4 сая ширхэг хувьцааг 1,873,727,460.22 төгрөгөөр арилжсан байна.




Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 




Багцын арилжаагаар:10,000 ширхэг компанийн багцыг нийт 2,848,700,000 төгрөгөөр арилжжээ. 




Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 160,620 ширхэг нэгж эрхийг нийт 36,850,818.39 төгрөгөөр арилжсан байна. 7 дугаар сарын 26-30-нд компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд "Эрдэнэс Тавантолгой"-н ЕТТ төгрөгийн 213 ширхэг бондыг 20.9 сая төгрөгөөр, ЕТТ долларын 11,000 ширхэг бондыг 1,099,975.42 ам.доллароор арилжсан байна. Мөн 2 ширхэг компанийн бондыг 300,000 төгрөгөөр арилжжээ. 

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 160,620 нэгж эрхийг 36,850,818.39 төгрөгөөр арилжсан байна. 7 дугаар сарын 30-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 3,927,358,528,788.07 төгрөг болсон бол ТОП-20 индекс 31946.17 нэгж болж өмнөх 7 хоногоос 1.84 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ