С.Батцэцэг 1/8 шигшээд Оросын Х.Велиеватай хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-02 11:39:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын өчигдөр эхэлсэн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг жингийн урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан өнөөдөр болж байгаа бөгөөд С.Батцэцэг эхний өрсөлдөгчөө яллаа.


"Лондон-2012" олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларрокийг ялж, шөвгийн наймд Европын аварга ОХУ-ын Ханум Велиеватай барилдахаар боллоо. Х.Велиева эхний барилдаандаа Канадын Даниэла Лаппожийг 7:0-ээр ялсан.


Ханум Велиева бол Азербайжан гаралтай, 22 настай бөгөөд 2020 оны Европын аварга, Иван Ярыгины нэрэмжит Гран при тэмцээний аварга. Тэрбээр 2020 онд оролцсон тэмцээн болгондоо түрүүлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Польшид болсон Европын АШТ-д мөнгөн медаль хүртжээ.

Холбоотой мэдээ