Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 10304 иргэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 311 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 10304 иргэн байна.
Үүнээс нийслэлд 52 эмнэлэгт 4456, тусгаарлан ажиглах 17
байранд 508 иргэн, орон нутагт 242 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд
5337 иргэн байгаа юм.
Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл
мэндийн байгууллагын нийт 908 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.