НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-07-30 14:31:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар КОВИД-19 өвчлөлийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн талаар санал солилцсон юм.


ЭМЯ-аас КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулж нийт хүн амынхаа 60,1 хувийг вакцинжуулсан нь маш өндөр амжилт гэдгийг НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра онцлов.


Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлын тоо болон Дельта хувилбар тархахаас урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг аюулгүй нээх, улирлын томуугийн өвчлөл, томуугаас сэргийлэх вакцинжуулалт зэрэг бодлогын асуудлаар хэрэгжүүлж байгаа ажлууд цаашид баримтлах стратегийн талаараа танилцуулав.


Олон улсын эрүүл мэндийн багийн уулзалтыг НҮБ-ын Суурин зохицуулагч болон ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газраас манлайлан 2020 онд Эрүүл мэндийн яамтай хамтран хэд хэдэн удаа амжилттай зохион байгуулсан талаар Тапан Мишра дурьдаж, цаашид ч НҮБ-ын зүгээс Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.



Холбоотой мэдээ