Олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа 26 дугаар байрт орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-30 10:48:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын буудлага спортын гар бууны эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн хурдан буудлага дөнгөж сая өндөрлөж, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа шигшээд шалгарч чадалгүй тэмцээнээ дуусгав.


Эмэгтэйчүүдийн 25 метрийн  хурдан буудлага 09 цагаас “Asaka shooting Range”  төвд эхэлсэн юм. Тэмцээнд 44 мэргэн бууч цэц сорьж буй бөгөөд дөрвөн ээлжинд хуваагдан буудлаа. Эхний ээлжинд галын шугаманд ОУХМ Ц.Анударь гарч буудсан. Тэрбээр өчигдөр болсон тогтоол буудлагад тэрбээр 287 оноогоор 29 дүгээрт бичигдээд байсан юм. Өнөөдөр хурдан буудлагад Ц.Анударь 285 /96, 98, 91/ оноо авч тэмцээнээ дуусгалаа.


 

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа энэ удаа 295 /97, 100, 98/ оноо авсан ч , нийлбэрээр 578 оноогоор 26 дугаар байр эзлэн ийнхүү финал буюу шигшээд цэцээ сорих боломжгүй боллоо гэж спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ Токиогоос мэдээллээ.


Гэрэл зургийг Э.Харцага     


Холбоотой мэдээ