Олимпын наадамтай холбоотой халдварын 17 тохиолдол шинээр илэрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-24 11:14:28

ТОКИО. /NHK/. Сүүлийн 24 цагийн хугацаанд Токиогийн зуны Олимпын наадамтай холбоотой халдварын 17 тохиолдол шинээр илэрлээ. 


Энэ тухай “Токио-2020”-г зохион байгуулах хорооны цахим хуудсанд мэдээлсэн байна.


Шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн дунд тамирчдын хотхонд байрлаагүй 1 тамирчин байсан бол үлдсэн хүмүүсийн хувьд 14 нь гэрээт ажилтан, 2 нь наадмыг зохион байгуулах ажилд оролцож буй хүмүүс байжээ.


Ингэснээр долоодугаар сарын 1-нээс хойш бүртгэгдсэн, Олимпын наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо 106-д хүрч байна.


Олимпын наадам Токиод дөрөв дэх удаагаа онцгой байдал тогтоогоод буй энэ үед болж байна. Онцгой байдлын дэглэм наймдугаар сарын 22 хүртэл хэрэгжих тул ирэх сарын 8 хүртэл үргэлжлэх наадмын хугацааг бүхэлд нь хамрах юм. 

Холбоотой мэдээ